Асуулт: Мод услах нөөцийн сав хийж болох уу?
Хариулт: Тийм болно. Пластик танк 100% битүүмжтэй бөгөөд цэвэршүүлэх байгууламжийн хадгалах худаг, авто угаалгын саарал ус хадгалах нөөцийн сав, борооны ус цуглуулах, мод бут услах нөөцийн сав зэрэгт түгээмэл хэрэглэгддэг.

Асуулт: Пластик танк хэвтээгээр ашиглаж болох уу?
Хариулт: Хэвтээгээр ашиглах боломжгүй.. Манай худалдаанд гарж буй Пластик танкууд хэвтээ байдлаар ашиглах зориулалтгүй бөгөөд босоогоор суурилуулдаг. Өндрийн хэмжээ хамгийн багадаа 1.4м 1.1 тонны багтаамжтай байдаг.
Асуулт: Хөрсний устай газар хуванцар кольцо хийж болох уу?
Хариулт: Болохгүй. Пластик кольцо буюу хуванцар кольцо нь бохирын шингээлтийн худагт ашигладаг бөгөөд хөрсний ус нэвчиж худгийг дүүргэх эрсдэлтэй байдаг. Энэ тохиолдолд заавал 100% битүүмжтэй ПЛАСТИК ТАНК-г сонгох хэрэгтэй.
Хөгжилтэй асуулт: Байшин нь нураад хуванцар сав нь үлдэх юм уу?
Хариулт: Тийм :). Пластик танк нь хуванцар материал учир насжилт бетон материалаас харьцангуй удаан байдаг
Асуулт: Цэвэр ус хадгалах худаг хийж болох уу?
Хариулт: Цэвэр ус, ундны ус зэрэгт ашиглах боломжгүй. Цэвэр ус хадгалах зориулалттай бүтээгдэхүүнд тусгай стандарт шаардлагатай байдаг. Манай танк нь дахин боловсруулсан материалаар хийгдсэн тул ийм хэрэглээнд зориулагдаагүй болно
Асуулт: Танай давуу талууд юу вэ?
Хариулт: Манай пластик танкуудын давуу талуудаас дурдвал:
- Пластик материал нь хөрсөнд тэсвэртэй тул насжилт удаан
- Бетон, төмөр зэрэг материал нь урт хугацаандаа хөрсний ислэг, чийглэг, шүлтлэг орчинд элэгдэх, бутарч үйрэх, зэврэх зэрэг эрсдэлтэй байдаг. Эдгээр асуудлуудад хамгийн тэсвэртэй нь хуванцар материал юм.
Асуулт: Пластик танканд мөрдөгдөх стандарт бий юу?
Хариулт: Манай пластик танк нь нүхэн жорлон, угаадасны нүхний техникийн шаардлага MNS 5924:2015 стандартад нийцсэн тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн юм.
Хэрвээ та пластик танкны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дарна уу