Пластик танк: Түгээмэл асуулт хариултууд

Асуулт: Мод услах нөөцийн сав хийж болох уу?

Хариулт: Тийм болно. Пластик танк 100% битүүмжтэй бөгөөд цэвэршүүлэх байгууламжийн хадгалах худаг, авто угаалгын саарал ус хадгалах нөөцийн сав, борооны ус цуглуулах, мод бут услах нөөцийн сав зэрэгт түгээмэл хэрэглэгддэг.

Асуулт: Пластик танк хэвтээгээр ашиглаж болох уу?

Хариулт: Хэвтээгээр ашиглах боломжгүй.. Манай худалдаанд гарж буй Пластик танкууд хэвтээ байдлаар ашиглах зориулалтгүй бөгөөд босоогоор суурилуулдаг. Өндрийн хэмжээ хамгийн багадаа 1.4м 1.1 тонны багтаамжтай байдаг.

Асуулт: Хөрсний устай газар хуванцар кольцо хийж болох уу?

Хариулт: Болохгүй. Пластик кольцо буюу хуванцар кольцо нь бохирын шингээлтийн худагт ашигладаг бөгөөд хөрсний ус нэвчиж худгийг дүүргэх эрсдэлтэй байдаг. Энэ тохиолдолд заавал 100% битүүмжтэй ПЛАСТИК ТАНК-г сонгох хэрэгтэй.

Хөгжилтэй асуулт: Байшин нь нураад хуванцар сав нь үлдэх юм уу?

Хариулт: Тийм :). Пластик танк нь хуванцар материал учир насжилт бетон материалаас харьцангуй удаан байдаг

Асуулт: Цэвэр ус хадгалах худаг хийж болох уу?

Хариулт: Цэвэр ус, ундны ус зэрэгт ашиглах боломжгүй. Цэвэр ус хадгалах зориулалттай бүтээгдэхүүнд тусгай стандарт шаардлагатай байдаг. Манай танк нь дахин боловсруулсан материалаар хийгдсэн тул ийм хэрэглээнд зориулагдаагүй болно

Асуулт: Танай давуу талууд юу вэ?

Хариулт: Манай пластик танкуудын давуу талуудаас дурдвал:

  • Пластик материал нь хөрсөнд тэсвэртэй тул насжилт удаан
  • Бетон, төмөр зэрэг материал нь урт хугацаандаа хөрсний ислэг, чийглэг, шүлтлэг орчинд элэгдэх, бутарч үйрэх, зэврэх зэрэг эрсдэлтэй байдаг. Эдгээр асуудлуудад хамгийн тэсвэртэй нь хуванцар материал юм.

Асуулт: Пластик танканд мөрдөгдөх стандарт бий юу?

Хариулт: Манай пластик танк нь нүхэн жорлон, угаадасны нүхний техникийн шаардлага MNS 5924:2015 стандартад нийцсэн тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн юм.

Хэрвээ та пластик танкны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дарна уу

plastic tank

Пластик танк, бохирын худгийн иж бүрдэл

Бидэнтэй холбогдон өөрийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүний багцын мэдээлэл, үнийн санал аваарай.